Монголбанк өнгөрсөн долдугаар сарын орон сууцны үнийн индексийг
танилцууллаа. Уг индексийг \”Тэнхлэг зууч\” компани хийж Монголбанкид хүргүүлдэг
юм. Энэхүү тооцоо судалгаанд өнгөрсөн
долдугаар сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ хуучин, нийт 4918 орон сууцны үнийг
хамруулжээ.
Өнгөрсөн долдугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.7
хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.2 хувиар тус тус буурсан байна.
Тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин орон сууцны үнэ
буурсан нь орон сууцны үнийн индекс буурахад нөлөөлжээ.
Шинэ орон сууцны үнэ 1мк.в дундаж үнэ нь 2017 оны 7-р сарын байдлаар
2.022.000 төгрөг болж өмнөх сараас 0.71 хувиар өнгөрсөн оны мөн үеэс 0.56
хувиар тус тус буурсан байна.
Шинэ орон сууцны 1м.кв-ийн
дундаж үнэ
Орон сууцны дундаж үнэ |
2,022,000 төгрөг |
Жилийн өсөлтийн хувь |
-0.56 хувь |
Сарын өсөлтийн хувь |
-0.71 хувь |
Хан –Уул дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндпөр
байгаа бол Сонгино Хайрхан дүүрэгт хамгийн бага байна.
Хуучин орон сууцны үнэ- 2 өрөө
байр
Хуучин орон сууцны дундаж үнэ нь өнгөрсөн долдугаар сарын байдлаар
72,698,000 төгрөг болж өмнөх сарынхаас 0.5 хувиар өнгөрсөн оны мөн үеэс 6.16 хувиар
тус тус буурсан байна.
Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ
Орон сууцны дундаж үнэ |
72,698,000 |
Жилийн өсөлтийн хувь |
-6.16 хувь |
Сарын өсөлтийн хувь |
-0.5 |
Хамгийн өндөр үнэтэй |
Сүхбаатар дүүрэг |
Хамгийн бага үнэтэй |
Сонгинохайрхан дүүрэг |