Баянхонгор аймагт зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд болзошгүй аюул тохиолдсон үед иргэдийг аюулгүй газар түр нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг Баянхонгор сумын хэмжээнд зохион байгууллаа.
Газар хөдлөлтийн гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэх дадлага сургуульд Баянхонгор сумын найман багийн иргэд болон ХҮДС, МСҮТ, ЕБС, цэцэрлэгийн оюутан сурагчид, нийт 18053 иргэн хамрагдаж, дадлага сургуульд идэвхитэй оролцлоо.
Баянхонгор сумын нутаг дэвсгэрт зарлан мэдээллийн дуут дохиог долоон байршилд суурилуулж, болзошгүй аюул тохиолдсон үед иргэдийн аюулгүй газар түр цугларах байршлыг сонгоод байна.