Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 91 жилийн ойн баярын хүрээнд \”Барилга, орон сууц-2017” үзэсгэлэн наймдугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болж байна. Уг үзэсгэлэнд барилгын материал үйлдвэрлэгчид, импортлогчид, дэвшилтэт технологи нэвтрүүлэгчид, орон сууц, хот тохижилт, интерьер, экстерьерийн үйлчилгээ үзүүлэгчид, амины орон сууц барьдаг 130 гаруй компани оролцож байгаа аж.
\”Барилга, орон сууц-2017” үзэсгэлэнгээс:
- Шинэ орон сууцны үнэ ханшийг харьцуулан харах
- Барилгын шинэ материал, дэвшилтэт технологи
- Амины орон сууц барихад шаардлагатай зөвлөгөө мэдээлэл
- Барилгын шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ
- Интерьер, экстерьер заслын үйлчилгээ
- Арилжааны банкуудын зээлийн үйлчилгээ зэрэг мэдээллийг авах боломжтой.
Мөн байр зээлээр авахаар сонирхож буй иргэдэд Голомт болон Улаанбаатар хотын банкны ажилтнууд ипотекийн найман хувийн зээл, бусад үйлчилгээгээ танилцуулна.