Мэргэжлийн боксын рингинд анхны тулаанаа хийж, ялагдал
хүлээсэн Конор Макгрегорыг дараагийн тулаан нь хүлээж байна. Түүнийг Оросын
холимог тулаанч Хабиб Хурмагомедов тулаанд дууджээ.
Флойд
Мэйведэртэй, Конор
Макгрегор нарын тулаан дуусаад нэг цагийн дараа оросын тулаанч
Хабиб өөрийн инстграмм хуудсаараа дамжуулан \” 12 лугаар сарын 30. UFC 219. Яагаад болохгүй гэж? Миний бодлоор 12 дугаар сар бол энэ тулаанд
хамгийн тохирох хугацаа. Тэр бас Мэйведэртэй тулалдсаныхаа дараа надтай
үзэлцмээр байна гэж хэлсэн байсан” гэж бичжээ.
Харин UFC холбооны тэргүүн
Дана Уайт \”Конор Хабибтай тулалдмаар байна гэж хэлсэн” гэж бичиж байж. Ингэхээр 24 ялалт, нэг ч ялагдалгүй холимог тулаанч Хабиб Нурмагомедов Конор
Макгрегорын хариултыг хүлээж байна.
Хабиб Нурмагомедов амжилтаараа холимог тулааны дээд
амжилтуудын нэгийг эзэмшдэг. 2016 онд UFC хөнгөн жингийн
дэлхийн номер нэг тамирчинд өргөмжлөгдөж байв.
Мэргэжилтнүүд тэдний тулааныг мөн л зууны тулаан болно
гэж дүгнэж байгаа. Гэвч өчигдөрхөн ялагдсан Конорт дараагийн тулааныхаа
шийдвэрийг гаргахад эрт байгаа биз. Гэхдээ холимог тулаан бол түүний тулаан.
Энэ нь боксоос өөр юм.