Нийслэлийн төв зам дагуух долоон уулзварт зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр наймдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн билээ. Тэгвэл замын хөдөлгөөний ачааллыг харгалзан Бөхийн өргөөний уулзвараар зүүн гар тийш эргэдэг болгох шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргасантай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Цагдаагийн дэд хурандаа Н.Хангарьд” Нийслэлийн Засаг дарга түгжрэлийг бууруулах ажлын хэсгийг хүлээн авч уулзаж Засаг даргаас Бөхийн өргөөний уулзварыг зүүн гар тийш эргүүлэх шийдвэр өгсөн. Өнөөдөр бид бэлтгэл ажлаа хийгээд маргааш өглөөнөөс Бөхийн өргөөний уулзвараар зүүн гар тийш эргэх боломжтой болж байна” гэв.
Энэ шийдвэр хэрэгжиж эхлээд 13 хонож байна. Өнгөрсөн хугацаанд уулзвар бүрт нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 1,000-1,500-гаар нэмэгдэж байгаа. Туслах зам дээр түгжрэл үүссэнийг үгүйсгэхгүй. Гэхдээ ганцхан зүүн эргэхгүй болсон шийдвэртэй холбоотой биш. Жил бүрийн энэ үеэр орон нутгийн тээврийн хэрэгсэл нэмэгддэгтэй холбоотой. Энэ жил гэхэд орон нутгийн 72,800 тээврийн хэрэгсэл орж ирсэн байна. Энд бол ямар нэгэн зардал гарахгүй зөвхөн гэрлэн дохионы горим өөрчлөх ажил хийгдэнэ. Маргааш өглөөнөөс Энхтайваны өргөн чөлөөнөөс Токиогийн гудамж руу зүүн эргэх боломжтой болно гэж \”мэдэгдлээ.
Г.Нараа