Пүүз мэдээж хамгийн алдартай гутал. Хүн бүрийн шүүгээнд зайлшгүй байдаг пүүз нь нэр, брэнд, загвар хийц, өнгө зүс гээд өргөн сонголттой. Бас спорт бараа үйлдвэрлэгчид өдөр бүр шинэ технологи, шинэ техникээр пүүзний загвар, хийцийг сайжруулсаар байгаа. Гэхдээ хэзээ ч моодноос гарахгүй гэж пүүз сонирхогчдын хүлээн зөвшөөрдөг КЛАССИК загварууд бас бий. Танд ч бас байдаг л байх…
ADIDAS SUPERSTAR
Анх 1969 онд худалдаанд гарсан Adidas Superstar одоо ч үйлдвэрлэгдсээр л байгаа. Сагсан бөмбөгийн талбайд өмсөх зориулалттай бүтээгдсэн энэ пүүз 1970-аад онд мэргэжлийн тамирчдын тэргүүн сонголт болж байжээ. Харин 1980-аад оноос гудамжны хувцас загварын чухал нэгэн трэнд болсон байна.
ADIDAS STAN SMITH
Adidas-ын бас нэгэн бэлгэ тэмдэг болсон загвар. Талбайн теннисний домогт тамирчин Стэн Смитэд зориулан гаргасан энэ пүүз одоо олон хүний өдөр тутмын хэрэглээ болжээ.
NIKE AIR FORCE 1
Air Force 1 пүүзийг Nike компани анх 1982 онд үйлдвэрлэж байв. Сагсан бөмбөгийн талбайд өмсөх зориулалттай Air Force 1 удалгүй хэн бүхний сонголт болсон юм.
AIR JORDAN 1 HIGH
Орчин цагийн пүүзний соёлын эцэг гэгддэг. Яахын аргагүй сонгодог загвар.
PUMA SUEDE CLASSIC
Puma компанийн үйлдвэрлэсэн хамгийн алдартай загвар. Загвар хийцээс гадна чанарын тал дээр шалгарсан бүтээгдэхүүн гэгддэг.
CONVERSE CHUCK TAYLOR
Сагсан бөмбөгийн зориулалттайгаар анх үйлдвэрлэгдсэн Chuck Taylor одоо бол хөгшин, залуу гэлтгүй хүн бүхний хэрэглээ болсон.
VANS AUTHENTIC
Vans тэшүүрийн гутал зохион бүтээдэг. Vans Authentic-ийг 1960-аад онд тэшүүрийн гутлын зориулалтаар бүтээсэн бөгөөд хожим технологи нь хоцрогдсон ч загварыг нь хэвээр хадгалж, гадуур өмсөх боломжтой энгийн кет болгон үйлдвэрлэжээ.
Source: Business Insider