Реалити шоуны од Ким Кардашиан дахин шуугиан дэгдээлээ. Тэрбээр том охины хамтаар Interview сэтгүүлийн зураг авалтад оролцлоо. Уг зургууд цахим сүлжээнд цацагдсанаас хойш 10 мянган хүний хандалт авсан бөгөөд \”Америкийн шинэ тэргүүн хатагтай” гарчигтай ярилцлага өгчээ. Түүний ярилцлагад Кардашианы нэр алдрын замнал хийгээд гэр бүл, амьдралын хэв маягийн талаар өгүүлсэн байна. Мөн 1960-оны үед АНУ-ын тэргүүн хатагтай байсан Жаклин Кенедигийн дүрд хувирчээ. Хэрэв Канье Уэст ерөнхийлөгч байсан бол Ким Кардашиан ингэж харагдах байжээ.