Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг хоёр дах охиноо өлгийдөн авчээ. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан охинтой болсон гэдгээ мэдэгдлээ. Марк Зукерберг эхнэр Фринсила Чан нар шинээр мэндэлсэн охиндоо наймдугаар сар буюу \”August” хэмээх нэр хайрлажээ. Уг нэр нь латин хэлнээ хүндлэл гэсэн утгатай бөгөөд ихэвчлэн охидод ийм нэр өгдөг байна. Хос хоёр одоогоос хоёр жилийн өмнө анхны охиноо өлгийдөн авч Макс гэх нэр хайрлажээ. Түүний хөрөнгө гурван тэрбум төгрөгөөр үнэлэгдэхийн сацуу Харвардын их сургуулийг төгсөхдөө хэлсэн үг нь олон хүний сэтгэлд хүрсэн юм. Марк Зукерберг амьдрал дээр тун энгийн нэгэн бөгөөд олон залууст үлгэр дууриалал болсон билээ.