Зууны тулаан гэж нэрлэгдээд байсан Флойд Мэйведэр, Конор Макгрегор нарын тулаан Лас Вегаст
болж өндөрлөлөө. Боксын дүрмээр уг тулаан болсон учраас Флойдод давуу тал бий
болсон гэж тайлбарлаж болохоор. Ингээд 50:0 буюу ганц ч ялагдалгүйгээр Флойд
өөрийн замналыг дуусгаж байгаагаа мэдэгдэв. Харин ялагдсан Конор Макгрегорыг
дараагийн тулаанууд хүлээж байна. холимог тулааны аварга Хабиб түүнийг 12 сард
тулаанд дуудсан.
Гэхдээ одоогоор Конорт тулаан бус харин
сайхан амралт хэрэгтэй нь ойлгомжтой. Тэрээр хэдий ялагдсан ч гэсэн Лас Вегаст
нэг шөнийг бут авч, найрлаж өнгөрүүлжээ. Конорын хувьд уг тулаанаас 100 сая
долларын мөнгөн шагнал авсан гэж мэдэгдэж байгаа. Энэ нь UFC тулааны хамгийн өндөр шагналаас 10 дахин их
тоо юм. Конорын хувьд өөрөө 30 сая долларын хөрөнгөтэй. Тэгэхээр Флойдод ялагдсан
ч гэсэн өөрийнх нь хөрөнгө даруй 100 сая доллараар нэмэгдсэн учир баярлаж,
цэнгэхээс ч яах билээ.
Тэрээр нэг шөнийн цэнгүүндээ 100 мянган
ам.долларын тооцоо хийсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна. Мөн энэ тулааны
дараа хамгийн их таалагдсан зүйл бол \”МӨНГӨ БАЙЛАА” хэмээн хариулсан байна.