Загвар өмсөгч Жижи Хадид ирэх 11-р сард Хятадын Шанхай хотод болох Викториа Секрет шоунд оролцоно гэдгээ Инстаграм хуудсаар дамжуулан мэдэгдсэн. Гэвч саяхан Жижи Хадидыг Хятадын сошиал хэрэглэгчид хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэж эсэргүүцэл өрнүүлээ. Учир нь Жижи Хадид өөрийн Инстаграм хуудаснаа дүүтэйгээ /Белла Хадид / бяцхан буддагийн дүртэй жигнэмгийг дууриан нүдээ онийлгож буй бичлэгээ цацжээ. Энэ үйлдэл олон хятад иргэдийн дүргүйг хүргэж тэр тусмаа арьс өнгөний үзлээр ялгаварлан гадуурхлаа гэж дүгнэж байна. Тэд Жижи Хадидыг уучлал гуйх ёстой гэж шаардсаар байна. Харин модель бүсгүй уучлал гуйгаагүйн зэрэгцээ хошигносон бичлэгийнхээ сэтгэгдлийг хаасан юм.