Авлигатай тэмцэх газар энэ сарын 19-23-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 9 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 30 гомдол, мэдээллийг шалгаснаас гурван гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 4 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Одоо 20 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа гэнэ.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 55 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас нэг хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоогоор 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.