Юу ч болоод өнгөрөв. Бүү мэд.
Ямартай ч \”мэргэжлийн” нэртэй Засгийн газар огцорчихлоо. Одоо бүүр мэргэжлийнх
нь томилогдох байх. Тэгээд удалгүй мөн л унагана. Яагаад гэж үү. Яагаад гэвэл
хэн сайн, хэн муу ажиллахад гол нь биш. Зүгээр л хэний ч нам олонх болсон
хамаагүй Засгийн газраа унагах төлөвлөгөөтэйгөөр төрийн ордонд сууцгаадаг
бололтой.
Ж.Эрдэнэбатыг хамгийн сайн
Ерөнхий сайд байсан л гэнэ. Н.Алтанхуягийг унаж байхад түүн шиг их зам тавьсан
сайн Ерөнхий сайд байгаагүй л юмдаг. Тэгэхээр энд сайн муу байх нь хэнд ч
хамаагүй. Гол нь л унагах нь чухал гэдэг агуулга оршиж байгаа юм.
Иргэдийн сонголт, мөрийн
хөтөлбөр энэ тэр бол яриад ч хэрэггүй. Хайран ч Монголын төр. Ингэж л харагдаад
байна шүү дээ. Засаг огцруулах нь буруу, зөв гэж юу ч ярих гээгүй. Муу
ажилласан бол огцрох нь зөв байх. Муу болгоныг огцруулах л ёстой юм бол үнэхээр
хангалтгүй ажиллаад байгаа энэ парламентыг ч бас огцруулья л даа. Олонх бүр
дэндүү олонх болчихсон МАН засаглаж чадахгүй өмнөх АН-ын жимээр алхаж, гаргасан
алдаа бүрийг нь нэг бүрчлэн давтаж байна. Уг нь ийм алдаа гаргуулахгүйн тулд л
МАН-д үнэмлэхүй ялалтыг өгч, итгэл хүлээлгэсэн байх. Ер нь буруу засаглаж,
дотроо хагаралдаад байгаа АН-д л хариуцлага тооцсон сонгууль болсон шүү дээ.
Гэтэл өмнөх парламентынхаа
алдаа ёс юм шиг давтаж байгаа энэ парламентад цааш үргэлжлүүлэн ажиллах
шаардлага байна уу. Ухамсартай хүн бий бол нийтээрээ огцорьё гээд мэдэгдээч.