Японы нийслэл Токио хотод мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё өнөөдөр эхэлнэ. Тус башёд ганцхан ёкозүна цолтон барилдах бөгөөд Харүмафүжи Д.Бямбадорж зүүнийг магнайлна. Харин Хакүхо М.Даваажаргал, Кисенасато, Какирюү М.Ананд нар бэртлийн улмаас есдүгээр сарын тэмцээнийг өнжих юм.
Манай бөхчүүдээс Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ижил цолтнуудынхаа хамгийн хойно бичигдсэн бөгөөд энэ сард найм давахгүй бол цолоо хураалгана. Тэрээр тав дахь удаагаа кадобан болж байгаа нь энэ. Бусад Монгол бөхчүүдийн тухайд гэвэл Тамаваши маань комүсүби цолтой, Ичиножёо магаширагийн зургаа, Чиёошёома зүүний найм, Араваши барууны наймаас гарч барилдах юм. Түүнчлэн жюүрёо зиндаанд Монголын долоо, макүшитад ес, санданмэ зиндаанд нэг Mонгол сүмоч барилдах аж.