Монгол Улсын цементийн нийт хэрэгцээг \”Хөтөл”, \”Монцемент”, \”Мак Евроцемент”, \”Мөнхийн баян гал”, \”Налгар түшиг” зэрэг цементийн үйлдвэрүүд хангаж байгаа. Ингэхдээ Улаанбаатар хот руу \”Хөтөл”, \”Монцемент”, \”Мак евроцемент”-ийг төмөр замаар, \”Мөнхийн баян гал”, \”Налгар түшиг” үйлдвэрийн цементийг автомашинаар тээвэрлэж байгаа юм.
Цементийн импортын татварыг нэмэгдүүлснээс хойш БНХАУ-аас импортлох цементийн урсгал ерөнхийдөө зогссон. Одоогоор цементийн үнэ үйлдвэр дээрээ 1 тонн нь 150 орчим мянган төгрөг байгаа ч үүн дээр Улаанбаатар хүртэлх тээвэр, ачилт, буулгалт, агуулахын зардал нэмэгдэж барилгын зах, худалдааны төвүүдэд 167,500-190,000 төгрөгийн үнэ ханштай байна.
Борлуулж буй үнэ ханшийг өнөөдрийн дүнгээр авч үзвэл 1 тонн цемент Гурвалжин 44 зах – 175.000, 100 айл, 32 орчимд – 190.000, Хангай зах – 180.000, Цайз зах – 190.000, Барилгачин групп – 167.500 төгрөгийн үнэ ханштай байна.
100 айл, Хангай, Цайз захуудын хувьд Төмөр замаас зах хүртэлх тээврийн зардал нэмэгдсэнээр харьцангуй үнэтэй болдог аж. Захуудын хувьд НӨАТ-тай, НӨАТ-гүй үнэ гэж ялгаатай байх бөгөөд ихэнх худалдаа эрхлэгчид Е-баримт өгдөггүй юм байна. Харин \”Барилгачин групп”-ийн хувьд цементийн үйлдвэрүүдийн гэрээт борлуулагч учир үнийг тогтвортой байлгаж, өсгөдөггүй, Е-баримттай худалдаалдаг гэж байлаа. Мөн нэмж мэдээлэхэд, цементийг Barilgachin.mn сайтаар захиалан, хүргүүлэх боломжтой болжээ.