Ирма хар салхи өчигдөр 21.00 орчимд АНУ-ын Флорида мужийг дайрчээ. Флорида муж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, иргэдийг нүүлгэн шилжүүлээд байсан. Нийтдээ 6.3 сая иргэнийг гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлсэн гэх мэдээллийг өгч байсан билээ. Ирма чиглэлээ өөрчилж, Мексикийн баруун буланд хүрч болзошгүй гэж таамаглаж байна. Мөн Куба, Миами, Флорида орчимдоо эргэлдэж ч магадгүй гэх таамгийг дэвшүүлжээ. Өнөөдрийн байдлаар Ирма хар салхи өнөөдрийн байдлаар 29 хүний аминд хүрч, 10 тэрбум орчим ам. долларын хохирол учруулаад байна. Флоридагийн өмнөд хэсэгт байрлах цөмийн цахилгаан станцуудын аюулгүй байдлыг хангахын тулд зарим генераторуудыг бүрэн унтраасан гэж мэдэгдэж байна. Ирмагийн хажуугаар Харви гэх хар салхи АНУ-ын өмнөд хэсгийг дайран өнгөрч Техас мужид багагүй хэмжээний хохирол учруулсан байна. Гэхдээ салхины хурд их байгаа учраас онц аюултай хэвээр байгаа талаар Америкийн Үндэсний Хар салхи судлалын төвөөс мэдээлсэн байна.