Хятадын зүүн өмнөд бүсийн хагас сая гаруй хүнийг эргээс нүүлгэн шилжүүлэх ажлыг өнөөдөр эхлүүллээ. Учир нь энэ долоо хоногийн сүүлчээр тус бүс нутагт маш хүчтэй хар салхи ирэх юм байна. Тус хар салхийг ТАЛИМ гэж нэрлээд байгаа. Одоогоор Хятадын зүүн өмнөд Фужянь мужийн эрэг дагуух хэд хэдэн хотыг дайран өнгөрнө гэж цаг уурчид тооцоолсон байна. Тиймээс эхний ээлжинд 500 мянга орчим хүнийг нэн даруй нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа аж. Мөн нөхцөл байдлаас шалтгаалж нүүлгэн шилжүүлэх хүний тоо нэмэгдэж магадгүй гэжээ.
Одоогоор иргэдийг сургуулийн спорт зааланд түр орногнуулж байгаа аж. ТАЛИМ ирэх хагассайн өдөр Филиппий зүүн эргээс Тайваний арал, Фужань мужид хүрнэ гэж тооцоллжээ. ТАЛИМ-ыг Ирма хар салхитай адил хүчтэй байх болов уу гэж таамаглаж байгаа аж. Ирма хар салхи АНУ-ын зарим муж, хотуудыг сүйрүүлээд байгаа. Миами одоо ч үерт авчихсан, Ирма аюул заналхийлсээр байгаа билээ.