Британийн зохион
бүтээгчид дуунаас хоёр дахин хурдан Конкордоос тав дахин хурдан Скриймр /Screemr/ онгоц бүтээжээ. Ингэснээр дуунаас 10 дахин
хурдан онгоц бүтээжээ. Хамгийн сүүлийн Конкорд буюу 2179 км/цагийн хурдтай \”Мач
2.04” иргэний агаарын тээвэрт үйлчлээд 12 жил өнгөрсний дараа зохион бүтээгчид
Скриймрийг бүтээж иргэний агаарын тээврийн хөгжилд шинэ дэвшил авчрав. Зохион
бүтээгчид 12349 км/цагийн хурдтай энэхүү онгоцоо ойрын ирээдүйд дуунаас 15 дахин
хурдан болгоно хэмээн хэлсэн бөгөөд дэлхийд ердөө 20-хон байдаг \”Мач 2.04” загварын
Конкорд онгоцыг тун удахгүй үйлчилгээнээс хасах бололтой.