Малайзын нийслэл Куала-Лумпур хотод орших нэгэн дунд сургуульд өнөө өглөө гал гарч, дотор нь байсан 25 хүн амь насаа алдсан тухай мэдээллийг спутник агентлаг мэдээлсэн байна. Сургуулийн дотуур байранд амьдардаг 5-18 насны хүүхдүүд галд өртжээ. Мөн утаанд угаартсан олон сурагчид эмнэлэгт хүргэгдсэн байна.
Тус сургуулиас олон удаа галын дуудлага ирсэн байна. Энэ бүгдэд галын аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэг даалгаврыг албаныхан сургуульд өгсөөр байсан байна.