Нийслэлийн
Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуульд хичээллэхээр бүртгүүлсэн хүүхдүүд
өнөөдрийг хүртэл сургуульдаа явж чадахгүй хүлээсээр байна. Энэ хичээлийн жилд тус сургуулийн барилгын ажил
бүрэн дууссан ч цахилгааны асуудал шийдэгдээгүйн улмаас өнөөдрийг хүртэл хичээл
нь эхлээгүй юм байна. Сургууль хүүхдүүдээ
хэдийнэ бүртгэжээ. Гэсэн ч сургуулийг эрчим хүчээр хангахын тулд \”Дүнжингарав”
худалдааны төвөөс цахилгаан татах шаардлагатай болсон тухай сургуулийн захиргаа
ярилаа. Хүүхдээ сургуульд бүртгүүлсэн
эцэг, эхчүүд арга мухардахдаа өнөөдөр \”Дүнжингарав” худалдааны төвд хандан,
хүсэлтээ гаргажээ.
Өнгөрсөн 2016 оны зун 26 дугаар хороонд үйл
ажиллагаа явуулдаг \”Женерал Тек” ХХК өөрсдийн эзэмшлийн барилгын талбайгаас
сургууль барих газар гаргаж өгснөөр Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийг
барилгатай болгох боломж бүрдсэн аж. Шинээр
ашиглалтад орж байгаа сургуульд суралцахаар бүртгүүлсэн олон зуун хүүхэд
одоогоор хүлээлтийн байдалтай, зарим нь өмнө явж байсан сургуульдаа түр явж
байгаа бол зарим нэг хэсэг нь гэртээ хүлээж байгаа юм байна.