Нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийт 1231 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар 82 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.Харин эрчим хүчний эх үүсвэр буюу дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл 9 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар 81 хувь, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлтгэл 84 хувьтай байна.Энэ жил өмнөх жилүүдийн адилаар сургууль, цэцэрлэг орон сууцны халаалтыг өнөөдрөөс буюу энэ сарын 15-наас өгөхөөр болжээ. Харин албан байгууллагын халаалтыг ирэх сарын нэгний өдрөөс өгнө.