Нийслэлийн Онцгой комиссын Мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн өчигдөр Хан-Уул дүүргийн 10, 12 дугаар хороодод гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтод ажиллажээ.Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн голомтын бүсэд урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт, ариутгал халдваргүйжүүлэлт хийж буй ажилтай газар дээр нь танилцаж, үүрэг чиглэл өгсөн байна. Мөн шаардлагатай арга хэмжээг газар дээр нь шийдвэрлэж ажилласан аж.