Үхэх хүний эцсийн хүслийг биелүүлэх гэдэг тун буянтай ажил. Тэгвэл 87
настай Патрик Саундерс үхэхээсээ моринд тэжээл өгөхийг хүсчээ. Түүний хүсэлтийг
Хойд Девоны Амьтны эрүүл мэндийн ажилчид биелүүлж, моринд тэжээл өгөх бүхий л
үйл ажиллагааг зохион байгуулсан байна.
Патрик бүх насаараа адуу малласан байна. Тиймээс ч түүний амьдрал морьтой
салшгүй холбоотой бөгөдө эцсийн замдаа явахаасаа өмнө ч морио тэжээхийг хүссэн
нь энэ аж.
Орон нутгийн морь аврах төвтэй холбогдож, том азарга авч ирсэн бөгөөд
түүний угааж, цэвэрлээд Патриктай уулзуулсан байна. Патрик моринд алим, лууван
өгч эрхлүүлжээ. Хэдийгээ орноосоо босч чадахгүй байсан ч Патрик дэндүү
жаргалтай байсан гэж энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан хүмүүс ярьсан
байна.