No Result
View All Result
Нэг хүүхэд бодлогын
улмаас Хятадад хүйсийн тэнцвэртэй байдал алдагдаж эрчүүдийн эзлэх хувь ихэссэн.
Засгийн газраас зөвшөөрсөн ганц хүүхдээ Хятад хос хүү байлгахыг илүүд үздэг
бөгөөд гал голомтоо сахиулах, эд хөрөнгөө үлдээх хүү биш охин бол эхийн хэвлийд
байхад нь устгачихдаг гэж байгаа. Тиймээс нэг эмэгтэйд оногдох эрчүүд нь ихэсч,
үүнийгээ дагаад нийгмийн олон сөрөг үр дагавар гарч эхэлжээ. Түүнчлэн Хятадад \”хомсдож”
эхэлсэн эмэгтэйчүүд нь хот газрыг илүүтэй бараадах болсноор хөдөө орон нутаг
эмэгтэй хүн бараг үзэгдэхээ байж, орон нутгийн эрчүүд хүнд байдалд орсон тухай
тус улсын нэгэн эрдэмтэн буюу Хятадын их сургуулийн профессор Жэзян Се Зоши мэдэгдэж, эхнэртэй эрчүүдийг эхнэргүй
залуучуудад эхнэрээ хуваалцах санал тавьсан нь тус улсад нэлээн шуугиан тариад
байна. Тэгвэл эртнээс нааш явж ирсэн энэ асуудлыг шийдэхээр болсон уу ямартай ч
Хятадын Засгийн газар \”Нэг гэр бүр-нэг хүүхэд” бодлогодоо яримгүй нэмэлт өөрчлөлт
оруулж \”Нэг гэр бүл-хоёр хүүхэд” бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Ингэхдээ 100 сая
хосд л ийм эрх олгох гэнэ. Өөрөөр хэлбэл, тэрхүү азтай 100 сая хос хоёр дахь
хүүхдээ өлгийдөн авах эрхтэй болж байгаа юм. 1 тэрбум 300 сая хүнтэй Хятад
Улсын хувьд 100 сая хос гэдэг бол маш бага тоо ч гэлээ олон жил ягштал мөрдөж
ирсэн \”Нэг гэр бүр-нэг хүүхэд” бодлого зөөлөрч эхэлсэнд дэлхий орнууд таатай
байна. Ямартай ч, өнгөрөгч оноос хэрэгжиж эхэлсэн хоёр хүүхэдтэй болох 100 сая
хосын түрүүч 11 сая хос өнгөрөгч онд хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ.
No Result
View All Result