Завхан аймгийн
Дөрвөлжин суманд ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэг \”Баян айраг
эксплорейшн” ХХК-ийн химийн бодис тээвэрлэж явсан ачааны машин Солонготын
даваанд осолдсон
билээ.
\”Баян-Айраг эксплорейшн” ХХК-ийн туслан
гүйцэтгэгч гэрээтэй ачаа тээврийн компанийн Нордбенз маркийн авто машин
нь Азотын хүчил 1,600 литр, Давсны хүчил 6,000 литр, хөдөлгүүрийн тос 1 тонн,
Дулаан солилцооны тос 600 литр, явах ангийн тос 810 литр, 200А аккумлятор
7ширхэг бусад бараа материалыг тээвэрлэж яваад ийнхүү осолджээ. Ослын улмаас
азотын хүчил /135 литр/, давсны хүчил /5 тонн/, шатах тослох материал
асгарсны улмаас өргөн 1-1.5 метр, урт 450 метр газрыг хамарч урссан байна.Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхорол
тушаал гарган, дээрх химийн бодисын саармагжуулалт, устгалын ажиллагаанд хяналт
тавьж, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөхөөр БОАЖЯ, ШУА-ийн харьяа Хими, химийн
технологийн хүрээлэн, МХЕГ, ОБЕГ-ын хамтарсан ажлын хэсэг газар дээр нь
ажиллахаар болжээ.