Сүхбаатар
дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдэд төрийн бүх төрлийн үйлчилгээг нэг
цэгээс хүргэх зорилгоор \”Нээлттэй хаалганы өдөр”-ийг Сүхбаатарын талбайд зохион
байгуулж байна. Тус өдөрлөгт ЗДТГ болон дэргэдэх хэлтэс, алба нэгжийн 20 гаруй
байгууллага өөрсдийн үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажпаа танилцуулж байгаа
аж. Иргэдийн зүгээс тус өдөрлөгт хүрэлцэн ирснээр төрийн байгууллагын бүх
үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм.
Тус өдөрлөгт Сүхбаатар дүүргийн МХЕГ, Эрүүл мэндийн төв,
Татварын алба зэрэг тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага
оролцож, иргэдэд нээлттэй үйлчилж байна.