БНХАУ-ын
иргэд манайд ургадаг дэрэвгэр жиргэрүү гэх эмийн ургамлыг их хэмжээгээр
худалдан авдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яам ч энэхүү ургамлыг худалдан
борлуулах зөвшөөрөл олгодог тухай мэдээлэл хэвлэлээр гарч байв.
2015
онд дэрэвгэр жиргэрүүг түүх, худалдан борлуулахыг таван жилийн хугацаагаар
хориглох шийдвэрийг салбарын сайд гаргаж байж. Гэвч тухайн үед аж ахуйн нэгжүүд
их хэмжээгээр түүж, нөөцөлсөн байсан учраас эдийн засгийн эргэлтэд оруулахаар
шийдвэрээ цуцалж байжээ.
Тэгвэл
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол дэрэвгэр жиргэрүүг түүж, гадаад улсад экспортлохыг
хориглох тухай шийдвэрийг дахин гаргалаа. Энэ шийдвэр 2018 оны нэгдүгээр сарын
нэгнээс 2022 оны нэгдүгээр сарын нэгний өдрийг хүртэл буюу таван жилийн
хугацаанд үйлчлэх юм байна.
Салбарын
сайд өөрчлөгдөж, эсвэл аж ахуйн нэгжүүд нь их хэмжээгээр нөөцөлсөн хэмээн дахин
хүсэлт гаргачихгүй бол дэрэвгэр
жиргэрүүг устах аюулаас хамгаалагдах боломжтой. Уг нь ховор ургамлын жагсаалтад
оруулсан байна. Гэвч түүж, худалдсаар байгаад устах аюулд ороод байгаа аж.
Дэрэвгэржиргэрүүнь
Шүхэртнийовогт багтах ургамал. Монгол орны Хэнтий, Хангай, Дорнодын тал хээрийн бүсэд тархан ургадаг. 80 см-ээс1 м хүртэл нь эгц доош орсон
голлосон үндсийг нь эмийн түүхий эд болгон ашигладаг байна. Ингэж ашиглахын тулд газрыг сэндийчиж,
хөрсний хуурайшилт үүсгэж, хөрсний шинж чанарт сөрөг нөлөө үзүүлсээр иржээ.