БНХАУ-д сурч байгаа монгол оюутнууд залилангийн хэрэгт холбогдон шалгагдаж байна гэх мэдээлэл тархсан.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодруулахад, Монгол оюутнуудтай холбоотой мэдээлэл дипломат шугамаар ГХЯ-нд ирсэн. Уг хэргийг шалгаж байгаа.
Үүнтэй холбогдуулан ГХЯ-наас Бээжин хот дахь ЭСЯ, Шанхай хот дахь Ерөнхий консулын газраар дамжуулан сэрэмжлүүлэг гаргасан.
Оюутнууд санаатай болон санамсаргүйгээр залилангийн хэрэгт холбогдож, алдаа гаргах вий гэж сэрэмжлүүлэг өгсөн. Уржигдар авсан мэдээллээр хоёр оюутан шалгагдаж байна гэсэн, нарийн тоог мэдэхгүй байна.
-Хятадын Хайнаньд нийслэлийн ЗДТГ-ын харьяа агентлагийн хэлтсийн дарга өндрөөс унаж амиа алджээ. Энэ хэрэгтэй холбоотой мэдээлэл ГХЯ-нд ирсэн үү?
-Монгол Улсын иргэн өндрөөс унаж, амиа алдсан харамсалтай хэрэг болсон байна.
Тухайн хүний хувийн асуудал болон хэргийн талаар мэдээлэл өгөх ёсгүй. Урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй гэсэн мэдээллийг Хятадын хуулийн байгууллагаас өгсөн.
Ар гэрийнхэн нь очиж байгаа.
Энэ асуудал дээр Бээжин дэх манай улсын ЭСЯ, Консулын газар БНХАУ-ын хууль, хяналтын байгууллагуудтай хамтарч ажиллаж байна гэлээ.