Өнөөдрийн байдлаар 180 ус түгээгүүрийг автоматжуулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Иргэдийн дунд усны картаа буруу цэнэглэснээс болж цэнэглэлт ус авах үед ордоггүй асуудал хяналтын төвд ирдэг байна. Тиймээс усны картыг цэнэглэх олон төрлийн сонголттой, хэрэглэгчид зориулсан аппликейшн гарах гэж буй талаар УСУГ-ын харьяа Шугамаар ус хангах албаны тооцооны нягтлан бодогч Р.Маамаахүү мэдээлэл өглөө.
Тэрбээр “Ухаалаг ус түгээгүүрээр үйлчлүүлэхдээ иргэд усны картаа буруу цэнэглэснээс болж картын цэнэглэлт ус авах үед ороогүй гэдэг асуудлаар Хяналт, удирдлагын төвд дуудлага нэлээд ирүүлдэг. Тэгвэл удахгүй усны картыг цэнэглэх олон төрлийн сонголттой болно.
Нэгт, иргэд ус авахдаа хэрэглэгчид зориулсан гар утасны аппликейшнд бүртгэлтэй утасны дугаарыг ус түгээх байранд хийснээр ус авч болно. Хоёрт, гар утасны аппликейшнээр ус түгээх байраа цэнэглээд ус авах боломжтой. Гуравт, усны картаар ус авах боломжтой” гэв.
Ус авах зориулалтаар ашиглах хэрэглэгчдэд зориулсан аппликейшнийг үйлчилгээнд удахгүй нэвтрүүлэх аж