Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих “U Money” карт олгох үйлчилгээг “Улаанбаатар смарт карт” ХХК-д хүлээлгэн өгсөн тул карт шинээр авах, сунгуулах, гэмтээсэн бол дахин авах үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдээс/НҮНТ/ олгодог болсныг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдэгдлээ.
Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвийн салбарууд, утасны дугаар:
-
Дүнжингарав-(7575-1200)
-
Драгон-(7577-1200)
-
Мишээл-(7585-1200)
-
3,4 хорооллын Имарт-(7505-1200)
-
Баянхошуу-(7510-1200)
-
Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв-(7585-1300)
Энэ онд нийслэлийн төсвөөс ахмад настай иргэдэд олгох унааны нөхөн олговорт 34 тэрбум, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхэд 6 тэрбумыг зарцуулах юм байна.







































































