Зам тээврийн сайдын шуурхай хурлаар олон онцломоор
асуудлуудыг хэлэлцсэн байна. Тодруулбал, УБТЗ-ын төв буудлын арын автомашины
зогсоол бүхий талбайг нийтийн тээврийн зогоол болгохоор болж. Мөн Монголын
нутгаар дамжин өнгөрдөг ачаа тээврийн хугацаа 48 цаг байсныг 27 цаг болгож
багасгасан. Ингэснээр ачаа эргэлт сайжирч, орлого ч нэмэгдэх юм байна. Түүнчлэн
хотын нийтийн тээврийн хэрэгслүүдийн хурд, замын хөдөлгөөний дүрмийн
хэрэгжилтийг GPS-ээр хянадаг болно, тусгай дуут
дохио, маяактай автомашин унадаг төрийн албан хаагч, өндөр албан тушаалтнуудын
нэрсийг гаргаж өгөхийг Замын цагдаагийн газарт даалгасан, ИНЕГ-ын харьяа Жаргалантын
аман дахь 2 тэрбум төгрөгийн өртөг бүхий амралт сувиллын газрыг үнэгүйдүүлж,
хувьдаа авах гэж байсан үйлдлийг таслан зогсоож, Онцгой байдлын ерөнхий газар
болон тусгай үүрэг бүхий газруудын ажилтан, албан хаагчдын хэрэгцээнд
шилжүүлэхээр Засгийн газарт санал оруулсан гэх зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.