Хууль зүйн сайд
Д.Дорлигжав, экс сайд Х.Тэмүүжин нар бие биеэ үл хүндэтгэсэн үгс хоорондоо шидэлцэх
болоод удаж байна. Амрагийн явдлаас болж ажлаа хүлээлгэн өгсөн Х.Тэмүүжин сайдын
орыг Д.Дорлигжав залгаснаас хойш энэ хэрүүл эхэлсэн гэхэд болох бөгөөд нэг
нэгнээ элдвээр хэлж, сүүлдээ гүтгэж
гүжирдсэндээ тулж хуулийн
байгууллагын хаалга хүртэдтатах дээрээ тулсан юм. Тэгвэл хэдхэн
хоногийн өмнө сайд Д.Дорлигжав сэтгүүлчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ тэдний хэрүүл дээд цэгтээ тулсныг дахин баталсан юм. Ямартай ч, яамтолгойлж байсан, байгаа хоёрын хооронд
сайн, муугаа дуудалцах, ажил хийдэг, хийдэггүйгээрээ маргалддаг л юм. Харин
төрийн түшээ хүнээс гармааргүй авир, үйлдлийг хэн, хэн нь гаргасаар, хийсээр
явна. Ямар сайндаа л УИХ-ынчуулганы нэгдсэн хуралдаан дээр Д.Дорлигжав сайд,
экс сайд Х.Тэмүүжинтэй ихэд маргалдсаны эцэст олон гишүүн байгааг үл тоосон уу
аль эсвэл уур нь дээд цэгтээ хүрсэн үү Х.Тэмүүжин гишүүнийг \”Чи бол бөгсөндөө захирагддаг хүүхэд ш дээ, муу новш”
хэмээн хамгийн эмзэг сэдвийг нь хөндөөд авна лээ.