Хятадтай хил
залгаа Сүхбаатар аймагт өмнөд хөршийнхөн 3 жилийн хугацаатай газар эзэмшихээр
болсон аж. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хятадууд өөрсдийн
хөрөнгөөр 80 ортой 3 давхар зочид буудлын барилга барьж өгөн үүнийхээ хариуд
тус суманд хадлангийн газар 3 жилийн хугацаатай түрээсэлж, хадлан хадах аж.
Харин хадсан хадлангаа нутгийн иргэдэд зарах уу аль эсвэл нутаг уруугаа зөөх
үү, мөн зөвхөн намрын цагт ирж хадлан хадах уу аль эсвэл 3 жилийн хугацаанд
суурьших уу гэдэг нь тодорхойгүй байгаа бөгөөд ямартай ч нутгийн удирдлагуудтай 3 давхар зочид буудлын
барилгаар 30 мянган га газрыг 3 жилийн хугацаатай сольсон байна.
Э.Төгс