Өнөөдөр Монголын Ногоон намаас санаачлан Засгийн газрын 11-р байрны хурлын дугуй зааланд \”Хямрал ба дөрөвдэх засаглал” сэдэвт онол практикийн бага хурлыг 10:00-13:00 цагийн хооронд зохион байгуулж байна.
Энэхүү хуралд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид тэргүүтэй Монголын Сайтын Холбоо, Монголын өдөр тутмын сонинуудын холбоо, Монголын телевизүүдийн холбоо, Монголын ФМ-ын холбоо зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын холбоод болон МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн багш судлаачид оролцон илтгэл тавьж, мэдээлэл солилцож байна. МНН-ын дарга О.Бум-Ялагч тавьсан илтгэлдээ: \”… Монголын хэвлэл мэдээллийн орон зайд, тэр тусмаа төрийн нэрийн өмнөөс 4 дэх засаглалыг \”бодитой” хийж байгаа хүн бол нийтлэлч Баабар юм. Тэрбээр гадна дотноос үзүүлж байгаа санхүүгийн боломж, төрийн далд дэмжлэг, өөрийн бичлэгийн онцлогоороо дамжуулан 4 дэх засаглалыг бодитой \”хэрэгжүүлж” чадаж байна гэж үзэхээр байна. Сэтгүүлчид Баабар шиг бусдын захиалгаар мэдээлэл бичиж олон нийтийг төөрөгдөлд оруулдаггүй байгаасай гэж хүсэх байна” гэлээ.