Хошин шог … Хэдэн долоо хоногийн өмнө нэг уулзалтад очоод сонирхолтой санагдахаар нь дуустал нь суув аа. Урлаг соёлынхоноо дайчлан улс монголоо сурталчилах тухай тэнд ярьж байсан юм. Хэлсэн үгийг нь дамжуулмаар санагдаад хэл загатнаад ер болсонгүй…
МУГЖ Д.Сосорбарам: \”Төртэй ажилласан нөхцөл болгонд баас үнэртдэг. Татварын мөнгийг нь наадамчин олонд цэнгэхэд нь , бүтээлийг нь хийхэд нь гаргаад өгч чаддаггүй арчаагүй, найруулж байгаа хүнийг нь өрөнд оруулдаг” .
Хөгжим бүжгийн коллежийн циркийн тэнхимийн эрхлэгч н.Гэрэлбаатар \”Олон улсын залуу циркчдийн фестиваль монголд анх удаа 75 жилийн хүрээнд тоглох юм. /саяхан болсон/ БСШУЯ сайхан дэмжээд 57 сая төгрөг төсөвлөсийн уг нь. Төсөв нь гарахгүй байсаар байгаад бид бүх юмаа бартераар хийсэн чинь, төсөв нь хураагдчихсан”.
Найруулагч Н.Болд: \”2,3 жил тутам болдог дэлхийн экспо. Соёлын хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар 50 хүний орон тоо батлаад, бид чинь \”ээ бурхан минь\” гэж ирээл 50 хүндээ тохируулсан соёл урлагийн асар том хөтөлбөр хийдэг юм байна. Гэтэл яг явах болсон тал орон тоо нь алга болчихдог юм байна. Хаачдаг юм бол бол, яав ийв болцгоосон юм. 2005 онд Японы Ногоаяа, 2007 оны Испанийн Зарагоза, 2010 оны Шанхай , 2012 оны дэлхийн экспод бүгдэд нь 25-хан уран бүтээлч Монголоо дэлхийд сурталчилсан. Харин \”уран бүтээлч\” нэрийн дор улсын мөнгөөр явсан сайд , дарга нар Монголынхоо павилонуудаар гурван өдөр хөлхөж , шар айраг уугаад , эхнэр хүүхэддээ юм худалдаж аваад буцна. Эх орноо гадагш нь сурталчилах зөөлөн хүчний бодлого ийм маягаар л яваад байгаа байхгүй юу” гэв.
нэвтрүүлгийг эндээс дэлгэрэнгүй сонсоорой http://radio2.mnb.mn/i/66724