Нэг хэсэг Япон Улсад зээлийн хүү маш өндөр байж. Хөгжлийн үе шатандаа зээлийн үйл ажиллагаа нь банкуудаас гадна мафиудын санхүүждэг гол хэрэгсэл явсаар ирсэн байна. Олон улсад хэт өндөр хүүгээр буюу жилийн 30% дээш хүүлэхийг \”loan-shark\” буюу зээлийн акул гэдэг юм. Японд нэг хэсэг мөнгө хүүлэлт бүр хяналтаас гарч \”to-san\” зээл буюу 10 өдөрт 30% хүүтэй зэрэг зээлүүд дэлгэрч байлаа.
Одоогийн манайхаар өдрийн зээл гэдэг нь юм уу даа. Харин Японы Парламентаас шинэ хууль гаргаж зээлийн максимум хүүг жилийн 20% тогтоосноор хүүлэгчид алга болж санхүүгийн систем нь зөв хөгжилдөө оржээ. Монголд зээлийн дээд хүүг тогтоох хэрэгтэй юу? Би бол тийм гэж бодож байна! Өнөөгийн нөхцөлд банкны зээлийн дээд хүүг жилийн 15%, банк-бусыг жилийн 24% гэж тогтооход болно!
Жич: Харамсалтай нь Монголын зээлийн акулууд бүгд төрд шургалсан энэ үед болохгүй л гэх байхдаа!!!
Д.Ангар