Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр хуралдана. Уг хурлаар НИТХ-ын даргыг сонгох юм.
Өнгөрсөн 11 дүгээр хуралдаанаар Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлж, МАН-ын бүлгээс Д.Баярсайханг, заалнаас С.Амарсайхан нарын нэрийг НИТХ-ын даргад нэр дэвшүүлж, санал хураасан. Гэвч хоёр нэр дэвшигчийн санал тэнцсэн юм. Үүний дараа НИТХ дахь АН-ын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага аваад байсан юм.