Дэлхийн шилдгүүд зөвхөн дуулдаг Английн хатан хааны
ордонд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар
дуулахаар болжээ. Түүнд энэхүү нэр хүндтэй ордонд ирж дуулах урилга ирсэн
бөгөөд урилгыг хүлээн авсан залуу дуучин маань өөрийн цахим хуудаснаа \”Монгол Улсаас Англи улсад суугаа онц
бөгөөд бүрэн эрхт Элчин
сайд Н.Тулга болоод түүний гэр бүлд талархал илэрхийлж, Хатан хааны ордонд
дуулах нь асар их нэр хүнд билээ” хэмээн бичжээ. Г.Ариунбаатарын хувьд урлагийн олимп
гэгддэг нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн
дуулаачдын тэмцээнээс тэргүүн байр буюу гран-при хүртсэний дараа ОХУ-ын алдарт \”Маринский”
театрт үндсэн гоцлол дуучнаар ажиллах болсон юм.