Нийслэлийн
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж, тав
хоног хүлээсэн асуудал буюу НИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж эхлэв.
Хурлын даргад С.Амарсайхан, Д.Баярсайхан нар нэр дэвшээд байгаа.
Тэд
өмнөх санал хураалтаар санал тэнцсэн юм. Улмаар өнөөдөр дахин санал хураах
ёстой байлаа. Гэвч НИТХ дахь МАН-ын бүлгийн зүгээс дахин долоо хоногийн завсарлага
авах хүсэлтийг гаргаж ирэх даваа гаригт буюу 10 дугаар сарын 9-ний өдрийн 10.00
цаг хүртэл хуралдааны хойшлуулж байна. Үнэндээ НИТХ яг энэ загвараар ажиллаж,
чухал шийдэх ёстой асуудал бүрт завсарлага авч, цаг хугацаа алдаж байгааг хэлж,
шүүмжлэх төлөөлөгчид байв. Тэдгээрийн нэг нь НИТХ-ын дарга нэр дэвшигч
С.Амарсайхан байлаа.
Тэрээр \”НИТХ дахь МАН-аас авч буй энэ
завсарлага өнгөрсөн жил гаруй хугацаанд нийслэлийн ажил яг ийм байдалтай
явагдаж ирсний илрэл юм. НИТХ-ын даргад нэр дэвшигчдийн дунд санал хураана.
Хэрвээ тэнцвэл дахин санал хураана. Гэтэл бүлгийн хурлаар хуулийн буруу зөв
эсэх, нэрээ татах тухай ярилаа. Нэрээ татаж хуулиас гадуур үйлдэл хий гэж шахаж
байна. НИТХ дахь МАН-ын бүлгийн хурал гэр бүлийн хурал шиг болсон. Тийм учраас
үүнийг засч залруулахын тулд би нэрээ татахгүй гэдгээ мэдэгдэж байна” гэлээ.