\”Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи” өдөрлөг
Сүхбаатарын талбайд өнгөрсөн пүрэв
гаригт болсон билээ. Энэ үеэр\”Ногоон торгон тууз” дээр холбогдох
албаныхан уриалга бичсэн юм. \”Эх
дэлхийн цэвэр агаар, цэнгэг ус, ногоон төгөл” нийгэмлэгийн тэргүүн, Канад улсын
иргэн Сатиш Сайха энэхүү
\”Ногоон торгон тууз” аяныг санаачилсан бөгөөд тэрээр арга хэмжээнд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн юм. Монгол талаас тус нийгэмлэгийн гишүүн мисс
Б.Гантогоо болон монголын бяцхан мисс охид оролцож Улаанбаатар хотын утааг бууруулж, байгальд ээлтэй технологийг
сурталчилсан юм.
Гадаа цас хаялаж, хүйтэрч байгаа энэ өдрүүдэд тэд \”Эрүүл мэнд интернешнл” эко
компаний санал болгож буй халаалтын системийг орчин үеийн шаардлагад нийцсэн, байгальд
ээлтэй технологиор нэрлэсэн бөгөөд Улаанбаатар хотын утааг бууруулах бас нэг
гарц хэмээн мэдэгдсэн юм.
Нано технологиор хийсэн энэхүү халаалтын систем RAVI-г танилцуулж байна. RAVI нь хаана ч хэрэглэж
болохоороо давуу чанартай халаалтын систем юм. Жишээлбэл, айл өрх, албан
байгууллага, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, дэлгүүр, цайны газар,
үйлчилгээний байгууллагуудад тавих, суурьлуулах боломжтой цахилгаан халаагуур
юм. Мөн нүүрсэн халаалтыг орлох өндөр хэмийн дулаан гаргахдаа байгалийн
гаралтай, хэт ягаан туяатай энерги ялгаруулдгаараа хэрэглэгчийн эрүүл мэндэд
тустай гэв. RAVI-г хэрэглэснээр гэрээ ч халаагаад эмнэлэг рүү явахгүйгээр та
эрүүл мэнддээ хөрөнгө оруулахуйц ач тустай бүтээгдэхүүн юм байна. Энэхүү эко
халаалтын систем нь хүний бодисын солилцоонд туслахын зэрэгцээ тасалгааны агаарыг
цэвэршүүлдэг, хөгшдийн нуруу ууц өвдөх болон өвдөг, тохиогоор хатгах үед шарлага
хийж болдог. Дээр нь цахилгаанд хэмнэлттэй бүтээгдэхүүн аж. Бусад халаалтын
систем шиг их халуунаар үлээж агаарыг хуурайшуулж, их дуу, чимээ гаргадаггүй
зэргээрээ мэргэжлийн байгууллагуудын шалгуурыг хангасан байна.
RAVI халаалтын системээр дамжуулан бид эргээд \”Ногоон торгон тууз” аяны мэдээлэлд холбогдож байна. Энэхүү аян нь жилээс жилд эрчимжиж буй
уур амьсгалын өөрчлөлттэй дэлхий нийтээрээ тэмцэхийг уриалдаг. Дэлхийн
хэмжээний урлаг, спорт, улс төр, бизнесийн нэр хүндтэй төлөөлөл оролцон, дуу
хоолойгоо илэрхийлж, мессэж, уриалгаа \”ногоон
торго”-н дээр бичиж, бодит хандив тусламж оруулдгаараа ач
холбогдолтой юм байна.