Сүхбаатар
дүүрэг энэ онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 15-20 хорооны харанхуй
гудамжуудаа бүрэн гэрэлтүүлэх зорилт тавин ажиллаж байна. Үүний хүрээнд 15
дугаар хорооны 81-84 дүгээр гудамжинд хийсэн 215 гэрэлтүүлгийг хүлээн авч
ашиглалтанд орууллаа. Ингэснээр тухайн орчинд оршин суудаг иргэд маань гэрэлтэй
гудамжаар айх аюулгүй зорчих боломжтой боллоо.