АТГ-аас Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Н.Батбаяр нарт холбогдох хэргийг АТГ-аас өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн шалгасан. Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, чанаргүй зээл олгосон гэх үндэслэлээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.