Ж.Болормаа томилогдсон. Гэвч энэ томилгоо хууль зөрчсөн гэдэг дүгнэлтийг Төрийн
албаны зөвлөлөөс гаргалаа.
Шалтгаан нь өмнөх Төрийн нарийн бичгийн асуудал шийдэгдээгүй байхад Засгийн
газраас буюу үүрэг гүйцэтгэгчдээс шинэ албан тушаалтанг томилсонд байгаа аж. Б.Баярсайхан нь 2017 оны 217 дугаар тогтоолоор
албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Гэхдээ уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ
мэдэгдэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.
Өөрөөр хэлбэл БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын асуудал шүүхийн
түвшинд яваа гэж ойлгож болно. Гэтэл Үүрэг гүйцэтгэгчид яаран шийдвэр гаргаж,
Ж.Болормааг албан тушаалд томилсноороо хууль зөрчсөн болохыг Тарийн албаны
зөвлөл мэдэгдэж, албан шаардлагыг ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбатад
хүргүүлжээ.
Засгийн газрын хувьд Б.Баярсайханг албан тушаалаас нь чөлөөлөхдөө хэд хэдэн
хуулийн заалтыг зөрчсөн байгаа юм. Тэгсэн мөртлөө дараагийн албан тушаалтанг
яаран томилсноороо мөн л хууль зөрччихлөө. Мөн сонгон шалгаруулалтад хамгийн бага оноо авсан Ж.Болормааг яагаад албан
тушаалд томилсон бэ гэдэг асуудал ч яригдах боллоо. Ямартай ч Үүрэг
гүйцэтгэгчийн сүүлийн томилгоо хууль зөрчсөн болохыг Төрийн албаны зөвлөл
тогтоож, таслан зогсоолоо.