Малчид,
ард иргэдийн анхааралд:7, 8-нд ихэнх нутгаар хур тунадас,
зарим газраар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч
хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 10 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл
цаг агаарын мэдээ.Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн
хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хур тунадас орохгүй. Салхи
баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр
хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутгаар 3-8 хэм, Алтайн өвөр говиор 19-24 гоадус, говь, талын
нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
Улаанбаатар хот: Үүлшинэ. Хур
тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч 9-11 хэм
дулаан байна.