Монголын
зохиолчдын эвлэлийн 16 дугаарИх хурал өндөрлөж,Төлөөлөн удирдах
зөвлөл /ТУЗ/-ийн даргабуюу тус байгууллагын тэргүүнийг сонголоо.Хүүхдийн урлан бүтээх төвд болсон Их хуралд 285 төлөөлөгч оролцсон
ба гишүүдийн 100 хувийн саналаар\’Болор цом\’-ын эзэн, Соёлын гавьяат
зүтгэлтэнАрлааны Эрдэнэ-Очир Монголын зохиолчдыг эвлэлийг удирдахаар
сонгогдсон байна.
Их хурлыг дөрвөн жил тутамд зохион байгуулдаг. Энэ удаагийн Удирдах
зөвлөлийн даргын сонгуульд Төрийн шагналт зохиолч Дамбын Төрбат, Монгол Улсын
Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх, Соёлын гавьяат зүтгэлтэн Цоодолын
Хулан нарыг өрсөлдөнө гэсэн сураг сонстож байсан ч яруу найрагч Ц.Хулан хуралд
ирж оролцсонгүй, харин Д.Төрбатын хувьд А.Эрдэнэ-Очирыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Монголын зохиолчдыг эвлэлийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд
Ц.Буянзаяа тэргүүлж байв.2013 онд хуралдсан Их хурлын үеэр Удирдах
зөвлөлийн даргад Г.Мэнд-Ооёо, П.Батхуяг, Ц.Хулан, Ц.Буянзаяа, Ж.Баяржаргал нар
нэр дэвшиж, олонхийн саналаар Ц.Буянзаяа сонгогдож байсан аж.