Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд өчигдөр 16:57 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлт сумын төвөөс хойд зүгт 81 километр дотор болсон аж. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан авсан мэдээллээр Хармай багийн \”Тэнгисийн-Эх” гэдэг газар хүн нутагладаггүй газар байсан гэнэ.