Улсын хэмжээнд ургац хураалт 84 хувьтай байна. Бүсээр нь авч үзвэл төвийн бүс 82 хувь, баруун бүс 66 хувь харин зүүн бүсийн ургац хураалт 79 хувьтай байна. Зарим аймгийн ургац хураалт дуусч байгаа талаар орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлсэн юм.
Сэлэнгэ аймгийн хувьд дотоодын улаанбуудайн эрэлтийн 50 хувийг дангаар хангах хэмжээний ургац хураажээ. Харин Архангай аймагт нийт тариалсан үр тарианы 20-30 хувь, төмсний 10 хувийг алдах эрсдэлтэй байгаа аж. Энэ онд ОХУ-аас 200 мянган тонн улаанбуудай импортлохоор болсон. Харин импортын үнэ дотоодын улаанбуудайн үнээс 20 орчим хувиар хямд байх тооцоо гарчээ.