Энэ сарын 6-наас 8-ны
өдрүүдэд Улаанбаатар паласын их танхимд9 дэх удаагийн Бодибилдингийн
дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж аваргаа
тодрууллаа. Энэ
жилийн дэлхийн аваргын тэмцээнд дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэг дахин
тэргүүлж ийнхүү гурав дахь удаагаа аваргын алтан медаль хүртэж байна. Монголын
эмэгтэй тамирчид багаараа түрүүлж, алтан медаль хүртсэн амжилттай оролцлоо. Уг
тэмцээнд 40 орны 400 гаруй тамирчин, 100 гаруй албан төлөөлөгч, шүүгч,
зохион байгуулах баг бүрэлдэхүүн, сурвалжлагч нар зэрэг 600 гаруй хүн оролцжээ.
Тамирчид залуучууд, насанд хүрэгчид, ахмад насны 42 ангиллаар өрсөлдөж,
аваргуудыг тодруулах бөгөөд эрэгтэй, эмэгтэй фитнес, бодибилдинг модель,
Үнэмлэхүй аварга буюу \”Mr.Universe 2017” шалгаруулсан байна.