Унаач
хүүхдүүдийн талаар өгүүлэх \”Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино 90 дэх
удаагийн Академийн дээд шагнал болох Оскарын гадаад хэл дээрх киноны төрөлд
Монгол Улсыг төлөөлөн анх удаа албан ёсоор өрсөлдөх эрх авсан байна. Энэхүү
киног \”Монгол фильм” группийн Д.Золбаяр найруулж ерөнхий зураглаачаар нь
Д.Ангараг нар ажиллажээ. Сонирхуулахад \”Чингисийн хүүхдүүд” киноны эмэгтэй туслах дүрд
холливудын ирээдүйн од Бритни Бэлт тогложээ. Тэрбээр хамгийн сүүлд \”Ээжүүдийн
өдөр” хэмээх Америкт 2016 оны дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн кинонд тоглосон,
авьяаслаг жүжигчин аж.