Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр тодроод
буй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины төрсөн өдөр өнгөрсөн бямба гаригт /10
дугаар сарын 7/ тохиолоо. Тэрээр энэ жил 65 нас хүрч байгаа юм. Тэгвэл түүний
төрсөн өдөрт зориулж, 10 улсын тэргүүн утсаар мэндчилгээ дэвшүүлсэн талаар
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Мэндчилгээ дэвшүүлсэн Ерөнхийлөгчдийн
дунд манай төрийн тэрүүн Х.Баттулга багтжээ.
Харин ОХУ-ын иргэд Ерөнхийлөгчдөө жагсаал
хийж баяр хүргэсэн байна. Энэ жагсаал ОХУ-ын 80 гаруй хотод зохион
байгуулагдсан бөгөөд \”Путин бол луйварчин”, \”Хааныг огцруул”, \”Тэтгэвэрт гар”
гэх мэтийн лоозон барьжээ. Энэ жагсаалыг авлигын эсрэг тэмцэгч Алексей
Навальный зохион байгуулж байгаа бөгөөд тэрээр ирэх Ерөнхийлөгчийн сонгуулиар
Путинтай өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн юм.
Москвад 1000 гаруй иргэн цуглаж, Кремлийн
зүг алхасан ч цагдаагийн албан хаагчид жагсаалыг тарааж 260 гаруй жагсагчийг баривчилсан
тухай мэдээлэл байна.