Их Британийн Гадаад хэргийн сайд Борис
Жонсон бодлогогүй, улс төрийн соёлгүй, бүдүүлэг үйлдлүүдээрээ олон нийтийн
шүүмжлэлийн бай болоод байгаа. Тэгвэл саяхан Их Британийн Шадар сайд асан Майкл
Хезелтин нэгэн телевизийн ярилцлагад орох үеэр \”Хэрвээ та Ерөнхий сайд байсан
бол Борис Жонсонг ямар албан тушаалд томилох вэ” гэсэн сэтгүүлчийн асуултанд \”Монгол
ч юм уу, нэг тиймэрхүү газар руу явуулах байсан” гэж хариулсан байна.
Британийн Ерөнхий сайд Тереза Мейний нэр
хүндийг унагаж байгаа ургашгүй албатынх нь нэг бол Борис Жонсон юм. Гэхдээ л
түүний бүтэлгүй байдлыг Монгол Улсад байхад хангалттай гэж үзсэн Майкл Хезелтинийн
байр суурь нь улс орны нэр хүндэд нөлөөлж байна гэж үзэж Монгол Улсын Гадаад
хэргийн яамнаас албан ёсоор тайлбар шаардана гэж найдаж байна.